



Монгол улсын анхны цэвэр зэс, зэс утас үйлдвэрлэгч Эрдмин компанийн веб хуудсанд зочилж буй эрхэм танд баярлалаа. Эрдминчүүд бид Эрдэнэт vйлдвэрийн хаягдал хvдрийг гидрометаллургийн аргаар боловсруулж катодын цэвэр зэс vйлдвэрлэхээр 1994 оноос эхлэн судалгаа шинжилгээ, төслийн ажлыг эхэлсэн бөгөөд өдөрт 8 тонн катодын цэвэр зэс vйлвэрлэх хvчин чадалтай vйлдвэрийнхээ нээлтийг 1997 оны 02-р сарын 13-ны өдөр баяр ёслол төгөлдөр албан ёсоор нээж байсан бол одоо хойш өөрийн үйлдвэрлэсэн зэсээр чанар стандартын шаардлага хангасан зэс цувимал, зэс утас, хүчний кабель, цахилгаан монтажны зэс утас зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хямд үнээр дотоодын зах зээлд нийлүүлээд байна.
дэлгэрэнгүйЭрдмин компанийн 2011 оны шилдэг ажилтнаар хангамж, борлуулалтын менежер Б.Туяа, засварын хэсгийн засварчин А.Цамбасүрэн, катодын зэс үйлдвэрлэх хэсгийн оператор Д.Цэрэндорж, зэс утас үйлдвэрлэх хэсгийн оператор Ч.Өлзийбүрэн, цахилгаанчин Б.Лхагвасүрэн нар шалгарлаа. Компанийн захиргаанаас журмын дагуу оны шилдэг ажилтнуудаа 2012 оны 03-04-р сард гадаадад амруулахаар төлөвлөөд байна.
Монгол улсад катодын цэвэр зэс, зэс утас үйлдвэрлэлийн анхдагч Эрдминчүүд Эрдмин компани үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд өнгөрсөн цаг үеийн нэрлэж байна.
2012 оны 02-р сарын 04-ны өдөр “ЭРДМИН” үйлдвэрийн 15 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг харилцагч байгууллагуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.
Нийгмийн сайн сайханд
Компанийн захиргааны зүгээс нийгмийн сайн сайхны төлөөх аливаа санал санаачилга гарган тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал 2010 онд доорх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн:
1. Эрдэнэт хотын тохижилт, мод, суулгац тарих, ногоон байгууламж бий болгох аянд оролцохын зэрэгцээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хүрэнбулаг”-ийн рашааныг тохижуулсан,
2. Улс, аймгийн болон төрийн ба төрийн бус байгууллагуудад төрөл бүрийн арга хэмжээ, хурал зөвлөгөөнд зориулж хандив тусламж үзүүлсэн,
3. Орхон аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд зориулж мотоцикль худалдан авахад хандив үзүүлсэн,
4. Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургуулийн цахим кабинет тохижуулах хөтөлбөрийн хүрээнд хандив,
5. Орхон аймгийн хүүхдийн “Stars’ shining” бүжгийн хамтлагт хандив ,
6. Орхон аймгийн шатрын холбооны тэмцээнд зориулж хандив,
7. Орхон аймагт хүүхдийн орон барьж байгуулахад зориулж хандив,
8. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт оношилгооны 3 ширхэг ЭХО аппарат-принтерийн хамт тус тус хандивласан.
Үүнээс гадны бид оюуны хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж 2007 онд Монгол улсын уул уурхай, эрдэс баялгын салбарт суралцаж буй оюутан залуус болон энэ салбарт судалгаа шинжилгээ явуулж буй эрдэмтэн судлаачдын хооронд гүүр болох, тэдний ажлын үр дүнг сурталчлах зорилгоор “Зэсийн эрдсийн боловсруулалт ба гидрометаллург” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хуралд нийт 40 гаруй материал ирсний эхний шатанд магистр ба түүнээс дээш зэрэгтэй судлаачдын 17 илтгэл, оюутан залуусын 8 илтгэл шалгарч байсан.
Бодлого, үйл ажиллагаа
Эрдмин компани Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд байгаль орны үнэлгээг хийлгэж ирсэн бөгөөд жил бvр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гарган холбогдох төр захиргааны байгууллагаар батлуулж, түүнийгээ мөрдөж ажилладаг.
Манай компанийн ашиглаж буй технологи байгаль орчинд аюулгүй, хаягдалгүй байх явдал нь Эрдмин компанийн байгаль орчны бодлогын гол цөм нь юм.
Иймээс технологийн хяналтыг тогтмол чанартай гүйцэтгэхийн зэрэгцээ Орхон аймгийн Ус, цаг уур, орчны хяналтын газрын лабораторитой гэрээ байгуулж хөндлөнгийн хяналтыг тогтмол хийлгэж байна. Энэхүү гэрээнд vйлдвэрийн орчны хөрс, ургамал, гvний усны хяналтыг батлагдсан хуваарийн дагуу хийж гүйцэтгэх харилцааг тусгасан байдаг.
Гvний усны хяналтыг vйлдвэрлэлийн орчин дахь 20-45 метрийн гvнтэй хяналтын 13 худгийн тусламжтайгаар гvйцэтгэж байна. Ажлын байрны орчин, бичил орчны нөхцөлийн хяналтыг Аймгийн Мэргэжлийн хяналтын албатай хамтран гvйцэтгэж байна.
Үр дүн
Байгаль орны бодлого үйл ажиллагааг зөв төлөвлөж хэрэгжүүлсний үрээр үйлдвэрлэлийг албан ёсоор нээснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд байгаль орчинд эрсдэл учруулсан, хор хөнөөлтэй аливаа тохиолдол гараагvй.
КАТОДЫН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛ
Технологийн хураангуй
Бид 1997 оноос 2011 оныг хүртэл 30 мянга гаруй тонн катодын зэс үйлдвэрлээд байна. Катодын зэс үйлдвэрлэл нь үндсэн 3 хэсгээс тогтдог. Үүнд:
Уусгалт
Хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар зэсийн эрдэс бүхий овоолгыг норгох замаар зэсийг усан уусмалд шилжүүлнэ.
Уусган хандлалт
Зэсэд сонгомол үйлчилгээ бүхий органик бодис ашиглан уусгалтын хэсгээс ирсэн зэс бүхий усан уусмалыг цэвэрлэнэ.
Цахилгаан хими
Анод, катод хавтан байрлуулсан баннуудыг зэсийн сульфат уусмалаар дүүргэж тогтмол гүйдлээр тэжээнэ. Энэ үед цахилгаан цэнэг уусмал дахь зэсийн ионыг катодын гадаргуу уруу зөөвөрлөж тодорхой хугацааны дараа катодын цэвэр зэс бэлэн болно.
Бүтээгдэхүүний онцлог
99,999% буюу Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн цэвэр зэс.
ЗЭС УТАС ҮЙЛДВЭРЛЭЛ
Технологийн хураангуй
Манай компани 2005 оноос зэс цувимал, 2007 оноос нарийсгасан зэс утас, 2008 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эх орныхоо зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Зэс утас үйлдвэрлэл нь технологийн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Зэс утас хайлж цувих дамжлага
Өөрсдийн үйлдвэрлэсэн катодын зэсээ индукцийн зууханд хайлж 8мм голчтой зэс /татанги/ цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Зэс утас нарийсгах дамжлага
8мм голчтой зэс татанги бүтээгдэхүүнийг нарийсгаж төрөл бүрийн голчтой зэс утас үйлдвэрлэнэ.
Ээрэх дамжлага
Нарийсгасан зэс утсыг
Бүтээгдэхүүний онцлог
Эрдэнэтийн овоо ордын цэвэр зэсээр Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн шилдэг технологиор үйлдвэрлэсэн 8мм-ийн голчтой зэс цувимал, төрөл бүрийн голчтой зэс утас, цахилгаан монтажны зэс утас.